Бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг тээвэрлэн явж байжээ

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дамжин өнгөрч буй Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад ан агнуурын зориулалттай Ремигтон-700 маркийн галт зэвсэг, Дарвинк маркийн галт зэвсэг тээвэрлэн явж байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг нэгдүгээр сарын 20-ны өдөр саатуулан шалгахад Баякаль БАРС “С-525” маркийн галт зэвсгийг тус тус илрүүлсэн байна.

Хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмших зөрчил удаа дараа илэрч байгаа аж. Иймд галт зэвсэг эзэмшигч иргэн та өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.

Хэрэв галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм.

Эх сурвалж:  ЦЕГ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612904
0 эможи

vcne2gr5sw
2020-02-08 05:28
Зочин
2020-01-24 00:19
Зочин
2020-01-23 13:17
keyboard_arrow_up