Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Б.Мөнхцэлмэгт “жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй“ гэсэн хариу өгсөн байжээ

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр 14,00 цагт Төрийн тусгай хамгаалалтын газраас “Төрийн тусгай хамгаалалттай объектод хүн танхайраад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ХЗДХЯ-нд очиход “Бид уучлахгүй” ТББ тэргүүн Б.Мөнхцэлмэг төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын шаардлага эсэргүүцсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, төрийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулсан тул Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирэн тайлбар аваад явуулсан.  Уг асуудалд дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулан зөрчлийн хэрэг нээх саналтай прокурорт материалыг хүргүүлээд байгаа юм.

Б.Мөнхцэлмэг нь 2020.01.17 нд Чингэлтэй дүүргийн Засаг даргад ХЗДХЯ-ны гадна жагсаал, цуглаан зохион байгуулах “Мэдэгдэл”-ийг хүргүүлж байсан бөгөөд  тус дүүргийн ЗДТГ-аас уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй гэсэн хариу 2020.01.20 өдөр өгсөн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612863
1 эможи

Зочин
2020-01-23 16:46
Үнэний тѳлѳѳ дуугарахэрхгүй болсон юм уу.Танхайрсан явдал байхгүй шүү дээ
Зочин
2020-01-23 08:22
Нямдоржийг зайлуул. Энэ залууг дэмжиж байна
Зочин
2020-01-23 02:28
Зочин
2020-01-22 16:15
keyboard_arrow_up