Тээврийн хэрэгслүүд хуурамч шатахуун хэрэглэснээр жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

''Тээвэр эрхлэгчдийн холбоо''-ноос хуурамч шатахуун болон тээврийн хэрэгслийн даатгалын талаар мэдэгдэл хийлээ

Монгол улсад импортоор орж ирж буй нэмэлт бодис, хуурамч түлш шатахуун чанарын асуудлаар өмнө нь ''Монгол шатахуун хэрэглэгчдийн холбоо''-ноос мэдээлж байсан. Уг асуудлыг ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэмжээнд судалж, шалгах ажлын хэсэг байгуулсан ч тодорхой шийдвэр гаргаагүй, дээрх зөрчил шийдвэрлэгдээгүй хэвээр байна.

Мөн тэрбээр даатгалын хураамжид төвлөрч буй нийт мөнгөний 50 орчим хувийг нөхөн төлбөрт өгдөг бол үлдсэн хэсгийн зарцуулалт тодорхойгүй байгаа тул ил тод болгохыг холбогдох албаныхнаас хүслээ.

Монголын үйлдвэрчний эвлэл, Монгол тээвэр, Газрын тосны ажилтны ҮЭ, Албан журмын даатгагчид, Хот хоорондын тээвэр эрхлэгчид, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо хамтран Сангийн яам, Уул уурхайн яам, Засгийн газрын зүгээс хяналт тавих, даатгалын холбооны удирдах зөвлөлд жолооч даатгуулагч нарын төлөөллийг оролцуулан, хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардлаа.

Түүнчлэн  иргэд, тээвэрчид, уул уурхайн компаниуд, хувийн болон төрийн байгууллагуудын техник, тээврийн хэрэгслүүд хуурамч шатахуун хэрэглэснээр түргэн эвдэрч гэмтэн, жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна. Үүнийг хараад сууж байгаа төрийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллах, албан журмын даатгалыг ил тод болгохыг сангийн сайдаас ийнхүү шаардлаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612862
1 эможи

enj7kgldkq
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 02:28
Зочин
2020-01-22 16:15
ЦЭДЭН
2020-01-22 15:47
МАН-АН-Г ДИЙЛЭХ БОЛОВУУ,
keyboard_arrow_up