Ж.Болд: Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж байгаа

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчтай холбоотой гарсан мэдээллийн хүрээнд ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.  Тодруулбал, энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дотоод хяналт шалгалтын хэлсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн нар мэдээлэл өглөө.

Arslan.mn

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Цагдаагийн байгуулагын алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсантай холбоотойгоор ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явагдаж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр "Бавгар" гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах ажил явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг корпус ашиглалтад орсон. Нэг нь одоо орох гээд, хоёр корпусын цутгалтын ажил явагдаж байна.

Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна.

“Бавгар” компанийн зүгээс АТГ-т холбогдох баримт материалаа өгчихсөн байгаа гэж мэдээлсэн. Бид ч бас шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь АТГ-т гэмт хэргийн шинжтэй бол шилжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ явж байна. Дунд нь хугацаа хожимдсон асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингаа бариулна. Цаашид зогсоохгүйгээр үйл ажиллагааг нь явуулна. Шан харамж нэхсэн, авсан гэх асуудал хуулийн дагуу шалгагдаад явна” гэв.

Мөн хурандаа Б.Цогтбаяртай холбоотойгоор өмнө нь алба хаагч, иргэдээс гомдол ирж байгаагүй гэдгээ  хэлэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612855
0 эможи

er3eimivg2
2020-02-08 05:28
харамсалтай
2020-01-23 09:06
ХУРАНДАА нар АВЛИГА, мөрийтэй тоглоомын хэрэгт холбогддог болоод удлаа. ТӨР засаг хурандаа нарт их өндөр цалин өгдөг. ТЭТГЭВЭРТ гарахдаа дор хаяж 1200 000 төгрөг авна. ИХ харж байна. ГЭТЭЛ тэд даварсаар байх юм. ТӨР харж болсон юм, болохгүй хурандаа нарт ТӨМӨР нүүрээ үзүүлж болохгүй юм уу?
Зочин
2020-01-23 02:26
Зочин
2020-01-23 02:22
20-21жил ажиллаж байж хурандаа болдог мань хүн 12 жил болоод хурандаа болсон тэгээд бод 25 жил болоод хурандаа авч чадаагүй алба хаагч зөндөө батөлзий ах гээд гүйгээд байдаг шүү
Зочин
2020-01-23 02:13
Гомдол зөндөө очиж байсан дараад өнгөргөөд байдаг байсан шүү даваасүрэнд гомдол гаргаж байсан мөн атг шалгуулж байсан тэгээд дараад өнгөрсөн шүү энхжаргалын цэрэг шүү
Иргэн
2020-01-22 15:56
Цагдаа нар минь хурандаа нараа хамгаалаад байв даа үнэн л шалгаарай даа
Зочин
2020-01-22 14:23
зочин
2020-01-22 14:04
Энэ залуу дарга сайдынхаа золиос болоод хэлмэгдчихлээ дээ
keyboard_arrow_up