Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж нас баржээ
Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж нас баржээ.
Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраажээ.
Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас баржээ. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Иймээс галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжлэхийг зөвлөж байна.