Иргэн Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, харин мэдүүлэг авсан

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

“Бид уучлахгүй” хөдөлгөөний хэсэг залуус өчигдөр буюу  /2020.01.21/ өдөр  Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдэнд жагсаал зохион байгуулсан юм. Иргэн Б.Мөнхцэлмэгээр ахлуулсан “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус Хууль зүйн, тодоот хэргийн яамны 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тавьсан билээ. Гэвч тус яамны гадна цагдаагийн хамгаалалт гарч, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг цагдаагийнхан хүчээр машинд суулган авч явсан юм.

 ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс иргэн Б.Мөнхцэлмэгийг ямар шалтгаанаар баривчилсныг тодруулахад “Иргэн Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, харин зөвшөөрөлгүй жагсаал хийсэн тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст жагсаалын талаар мэдүүлэг авсан” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612840
0 эможи

1coxctel68
2020-02-08 05:28
Зочин
2020-01-22 14:21
Сонирхогч
2020-01-22 10:42
Жагсаал хийж харагдаагүйшд харин цаадуул нь албаар сунжруулж сонирхсон хүмүүс нэмэгдээд олуул болхоор нь жагсаал болгоод бариад явж харагдсан кккк
keyboard_arrow_up