2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард багтаан олгоно

2020 оны 1 сарын 21

Arslan.mn

Иргэд бид 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд өгөх бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоолол гарчээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа тухай Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Статистик:

  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612810
1 эможи

2fhz0tzqmc
2020-02-08 05:28
Зочин
2020-01-21 19:10
Зочин
2020-01-21 16:03
keyboard_arrow_up