Хүнсний талон олгохоор боллоо

2014 оны 7 сарын 22

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгааг орон даяар зохион байгуулж байсан. Судалгаанд үндэслэн энэ жил 15137 өрхийн 87778 иргэнд хүнсний талон олгох шаардлагатай гэж үзжээ. Иймээс хүнсний талон олгох ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн байна.  

Хүнсний талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд  5000 төгрөгийн хүнс авах боломжтой. Үүнд мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн каш, будаа, жимс жимсгэнэ гэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хамаардаг байна. Улсын хэмжээнд 668 хүнсний дэлгүүрээр дамжуулан тус талоныг олгодог ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6128
0 эможи
keyboard_arrow_up