СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2019 онд 5 хүн вагонд дайруулжээ
Төмөр замын зөвшөөрөгдсөн гарц гармаар гараагүй улмаас галт тэргэнд дайрагдаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ талаар Төмөр зам дахь цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Өнөртөгсөөс тодрууллаа.
Тэрбээр "Явганаар галт тэргэнд 2018 онд 6 хүн, 2019 онд 5 хүн дайрагдсан тохиолдол гарсан. Төмөр замын бүсэд зорчихдоо өөрсдийн санамсар болгоомжгүй, архидан согтуурч биеэ авч явах чадваргүй байгаа байдал болон төмөр замын аюултай бүс гэдгийг ухамсарлан ойлгодоггүйгээс болж иргэд аюултай бүсээр нэвтрэн гарахдаа амь нас алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нилээд гардаг. Иймд иргэд, оюутан, сурагч та бүхэн Төмөр замаар зорчин зам хөндлөн гарахдаа зөвшөөрөгдсөн гарц, гармаар дүрэм журмын дагуу гарч хэвшихийг анхааруулж байна." гэв.
Иймд төмөр замаар зам хөндлөн гарахдаа зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч хэвшихийг Төмөр зам дахь цагдаагийн газраас зөвлөж байна.