Д.Эрдэнэдэлгэр: “Жи-тайм“ сүлжээнд 40,000 гаруй иргэн элсэж, 11,400 иргэн хохирсон

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг  өрнүүлж эхэлсэн билээ. Тэгвэл  санхүүгийн луйвраас урьдчилсан сэргийлэх аяны болон олон хохирогчтой сүлжээний хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Б.Эрдэнэдэлгэр тодрууллаа.

- Цахим орчинд залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна. Иргэд яг ямар үйлдэл хийгээд залилах гэмт хэргийн хохирогч болоод байна вэ?

- Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд өнөөдөр иргэддээ чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе.

Цахим гэмт хэрэг фэйсбүүк сүлжээнд хамгийн түгээмэл үйлдэгдэж байгаа. Фэйсбүүкт тавигдсан анхаарал татахуйц мэдээлэл, олны танил иргэдийн зураг нэрийг барьсан хэдий ч онцын шаардлагагүй, хэрэггүй гэж хэлж болох мэдээлллийг уншихаар нэвтэрч ороход нууц үг шаарддаг. Ингээд нууц үгээ оруулмагц залилагч этгээд фэйсбүүкт нь ороод ойр дотны хүмүүс рүү нь зурвас бичиж мөнгө авах, мөн интернэт банкны нууц үгийг нь мэдээд гүйлгээ хийж мөнгийг нь авсан гэмт хэргүүд бүртгэгдэж байна.

Фэйсбүүк залилангаас тооны хувьд цөөн ч илүү хохирол учруулж байгаа бас нэг төрлийн цахим залилан нь и-мэйл хаягаар ирж байгаа хуурамч мэдээлэлд итгэснээс үүдэж байна.

И-мэйл хаягаар сугалаанд хожсон мэт, аль нэг өндөр хөгжилтэй орны иргэний өв залгамжлагч болсон тухай эсвэл олон улсын байгууллагын гадаад дахь сургалтад хамруулах талаар мэдээлэл явуулж, урьдчилан зардлын мөнгөө илгээ гэх агуулгатай мэдээлэл илгээж залилдаг. 

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд, ААН-үүд мэдээлэлтэй, анхааралтай байх хэрэгтэй байна.

Иргэд энэ мэт жижигхэн юм шиг мөртлөө чухал зүйлсээ анхаарч баймаар байна. Тэгвэл залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй шүү дээ.

-Олон хохирогчтой "Жи-тайм" сүлжээний талаар мэдээлэл өгөөч?

- "Жи-тайм" сүлжээний хэрэгт 2017 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ сүлжээнд 40,000 гаруй иргэн элсэж,11,400 иргэн нийт 26 тэрбум төгрөгөөр хохирсон байдаг. "Жи-тайм" сүлжээнд элсээд элссэн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 1,000 орчим хүнийг иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Олон хүн хамарсан учраас мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруйн хугацаанд үргэлжлээд 2019 оны наймдугаар сард прокурорт шилжүүлсэн.

Прокурорын байгууллага хэргийг шүүхэд шилжүүлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хохирогчоор тооцогдсон иргэдийн тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах боломжтой.

Цагдаагийн байгууллагаас зарим хариуцагчийн мөнгөн болон бусад эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612780
4 эможи

lb8d020fvj
2020-02-08 05:27
Зочин
2020-01-20 16:37
Зочин
2020-01-20 16:03
Д.Эрдэнэдэлгэр
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up