АТҮГ: Оношилгоонд хамрагдаагүй тээврийг хөдөлгөөнд оролцуулахгүй

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Автотээврийн Үндэсний төв (АТҮТ) энэ оныг "Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил" болгон зарлаад байна. 

Тус байгууллага өнгөрсөн оныг "Тээврийн ухаалаг систем хөгжүүлэх жил" болгон үйлчилгээг илүү хялбар болгоход анхаарч ажилласан талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдах хэлтсийн дарга К.Айдос удирдах ажилтнуудын уулзалт дээр мэдэгдэв. 

Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цахимаар захиалж, харах боломжийг бүрдүүлсэн. Энэ 2020 онд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд илүү анхаарч ажиллахаар болоод байгааг тэрээр хэллээ. Энэ хүрээнд орон нутаг дахь тээврийн хэрэгслүүдийг онишолгоонд бүрэн хамруулахаар болоод байна. 

АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү, "Нийт тээврийн хэрэгслээс жилд 650 мянга орчим нь техникийн үзлэгт орж байна. Үлдсэн 600 мянга орчим нь хамрагдаж чадахгүй байна" гэв. Үүний шалтгаан нь иргэд ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулдаггүйтэй холбоотой байна. Мөн аймаг, орон нутгийн иргэд тээврийн хэрэгслээ оношилгоонд бүрэн хамруулж оруулахгүй байна гэв. Тиймээс энэ жилээс техникийн үзлэг, оношилгоонд хамруулж оруулаагүй тээврийн хэрэгсэл, автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, энэ чиглэлээр ТЦА-ынхантай хамтарч ажиллана гэдгээ АТҮТ мэдэгдэж байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612761
0 эможи

150a41h5fo
2020-02-08 05:27
Зочин
2020-01-20 16:32
Зочин
2020-01-20 13:10
keyboard_arrow_up