Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 566 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 444 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 21 хүн бэртэж, орон нутгийн замд нэг хүний амь хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослыг дурдвал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, ниссэх буудлын баруун талын шороон замд "Тоёота Приүс" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 15 настай хүүхдийн амь хохирсон байна. Мөн амралтын өдрүүдэд ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтжээ. Иймд эцэг эхчүүдэд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурд хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором тэвчиж дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.
Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.