Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг урьж байна

2020 оны 1 сарын 18

Холбоотой Зураг

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран хэв журмын цагдаа, цагдаа-жолооч, эм зүйч, химич, биологич, экологийн мэргэжилтэн, Дотоодын цэргийн байгууллагад жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд бакалаврын болон бүрэн дунд боловсролтой хугацаат цэргийн алба хаасан, иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Зарласан албан тушаал /ажлын байр/ тус бүрт тавигдах мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага болон бусад тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү танилцана уу.

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см, эм 166 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

- Бүртгэлийг Улаанбаатар хотод Дүүрэг дэх цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз, Хар тамхитай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба;

- Орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад тус тус 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.30 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Бүрдүүлэх материалыг энд дарж үзнэ үү.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612731
3 эможи

sl8jb3vd8g
2020-02-08 05:27
Зочин
2020-01-18 18:01
Зочин
2020-01-18 14:53
keyboard_arrow_up