БХТ-ийн захирал Ц.Амарсана аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ байгуулав
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газрын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталлаа.
Үр дүнгийн гэрээний биелэлтээр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэгдүгээрт шалгарсан бол, хоёрдугаарт Ховд аймаг, гуравдугаарт Говь-Алтай аймаг тус бүр шалгарч, бусад аймаг орон нутгаа үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайллаа.
Дашрамд дурьдахад Өмнөговь аймаг 2019 онд 80 гаруй угсралт, 31 засварын ажил буюу нийт 111 барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажилласан байна. Мөн жилийн эцсийн байдлаар нийт 140 барилга угсралтын ажилд эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон ба үүнээс хувийн хөрөнгө оруулалттай- 69, зээл тусламжаар - зургаа, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай- 65 барилга байгууламжийн ажил төлөвлөжээ.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа аймгуудад барилгын материалын эрдэс түүхий эдийн орд илэрцийн байрлалыг зааж өгсөн газрын зураг гардууллаа.
Энэхүү зургийг Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бүтээжээ.