ПРОКУРОР: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн иргэдийг СУРГАЛТАНД хамрууллаа

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүст  “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”  чиглэлээр сургалт зохион байгуулав.

Мөн үеэр шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийг согтуурсан болон мансуурсан эсэхэд хяналт тавьж гэнэтийн байдлаар шалгахад ямар нэг зөрчил илрээгүй байна.

Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр багийн засаг дарга Б.Чулуун-Эрдэнэ “Хандлага, хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 22 хүн оролцсон байна.

Эх сурвалж: САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612712
0 эможи

dateavux0n
2020-02-08 05:27
Зочин
2020-01-18 17:59
ИРГЭН
2020-01-17 16:40
УИХ-ЫНХААН ТА НАР ГАНЦ САЙН АЛХАМ ХИЙГЭЭД БУУЧИХААРАЙ.АНХ УДАА САНААНДГҮЙ БҮЛЭГ БУС ХАР ТАМХИ ХҮЧИН ЭХ ОРНООСОО УРВАХ МӨН ЭХ ОРНЫХОО НЭР ТӨРИЙГ ГАДААДАД БОЛОН ДОТООДДОО ГУТААСАНГЭХ МЭТИЙН ХЭРЭГ ХИЙСЭН ХЭРЭГТНҮҮДИЙГ АРХАГУУДТАЙ БИТГИЙ ХОЛЬЖ ХУТГААРАЙ.ТУСД НЬ БАЙЛГАВАЛ АРХАГ ГЭМТ ХЭРЭГТЭН БЭЛТГЭГДЭХЭЭС СЭРГИЙЛНЭ ШҮҮ.
Зочин
2020-01-17 16:24
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up