МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг илрүүлжээ

2020 оны 1 сарын 17

Мэргэжлийн хяналтын байцаагчид Улаанбаатар хот руу орох төв замууд дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад хууль бус ан хийж, түүнийгээ тээвэрлэсэн дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

  • Өвөргүнтийн товчоогоор нэвтэрсэн 62-00 УАЕ Nissan patrol машиныг шалгахад, жолооч Ю.А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнасан эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг ширхэг, ленок, зурхай загас хоёр ширхэг МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг шалгасан байна. Ингээд иргэний бууг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
  • Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор ХОҮ 10-11 тээврийн хэрэгслээр найман тарваганы тулам тээвэрлэж явсныг ЗӨСҮТ-д хүлээлгэж өгсөн байна.
  • Завхан аймгаас тээвэрлэж явсан ховор төрлийн хоёр ширхэг алтайн хойлог шувуу тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Зөрчил гаргагчдад шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612682
0 эможи

kx1ve2ovz8
2020-02-08 05:27
Зочин
2020-01-17 13:27
keyboard_arrow_up