Рожер Элия: Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг
Олон улсын Мерск байгууллага Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж болон 86 төрлийн стандарт бодисыг өнөөдөр хандивлалаа.
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар “Меркс олон улсын байгууллага Монголын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлэх зөөврийн тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаад талархаж байна.
Өмнө нь эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан бөгөөд хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг байв. Харин одоо зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахад тус дэм болно" гэв.
Мерск компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия “Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. Энэ нь олон мянган хүний амьдралыг эрсдэлд оруулсан асуудал болоод буй юм.
Манай байгууллага судалгаа шинжилгээнд үндэслэн хуурамч эм илрүүлэх зорилготой зөөврийн лаборатори төхөөрөмжийг хөгжүүлсэн. Тус төхөөрөмжөөр хуурамч эмийг хурдан хугацаанд, үнэ өртөг багатайгаар илрүүлэх боломжтой” гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|