СТАТИСТИК: Өнгөрсөн сард 164 ихэр хүүхэд мэндэлжээ

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Улсын хэмжээнд 2019 онд 80.3 мянган хүүхэд төрсний 2028 буюу 2.5 хувь нь гадаадад, 78.2 мянган хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн нь өмнөх оныхоос 695 буюу 0.9 хувиар нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-д нийт амаржсан эхийн 77.1 мянга нь хамрагдаж, 78.6 мянган хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

“Төрөлтийн цахим бүртгэл”-ийн мэдээллээр нийт төрсөн хүүхдийн 40.3 мянга нь эрэгтэй, 38.3 мянга нь эмэгтэй, 2783 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3389 грамм, дундаж өндөр 51 см байна.

“Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2019 оны 12 дугаар сард 6305 эх амаржиж, 6388 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.

Нийт төрсөн хүүхдийн 3239 нь хүү, 3149 нь охин, 164 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3392 грамм, дундаж өндөр 51 см байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612663
0 эможи

3519zk4c3y
2020-02-08 05:27
Зочин
2020-01-16 23:58
Зочин
2020-01-16 17:57
ихэр хүүхэд
үсх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up