Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлжээ

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адуу хулгайлан, нядалж зарсан А, С нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлан, Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн, ял шийтгүүлж байжээ. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтад орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж, бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612650
1 эможи

Зочин
2020-01-16 23:57
Зочин
2020-01-16 14:13
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up