Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ
Эдийн засагч Л.Наранбаатарыг баривчилсан бөгөөд тэрээр тун удахгүй энэ тухай өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийхээр болжээ.
Тэрбээр энэ тухайгаа "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн твиттер хуудастаа жиргэсэн юм.
Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ. pic.twitter.com/VOEGVc77s4
— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) January 15, 2020
З.Энхболдтой үл ойлголцсон маргааны улмаас түүнийг баривчилсан байх гэж хардаж байгаа хүн цөөнгүй. Учир нь эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга З.Энхболд нар сүүлийн үед үл ойлголцох болсон.
Нэг удаа Л.Наранбаатар “ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээсэн билээ.