Одонтой ээжүүдийн мөнгийг ирэх сард олгоно

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог.  Уг журмын дагуу хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог юм. Энэ жил ч мөн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгасан.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612636
10 эможи

Buren
2020-01-18 10:54
2019 one odon avsan . Munguu nuhuj avch boloh yy
Зочин
2020-01-16 14:10
keyboard_arrow_up