​Л.Цэцэг: Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй. Зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй л гэж хэлсэн

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн баасан гаригт зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Мөн энэ өдөр ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр олон нийтийн сүлжээнд “Би тэтгэврийн зээл аваагүй” хэмээн уйлсан гэх иргэн Л.Цэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Л.Цэцэг гэдэг. Би БЗД-ийн 10 дугаар хороонд оршин суудаг.

-Та хэдэн оноос хойш тэтгэвэр авч эхэлсэн бэ?

-2008 оноос тэтгэвэр авч эхэлсэн. 2008 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед бидний тэтгэвэр авах жилийг арван жилээр нэмж өгсөн юм. Ардчилал гарч ихэнх зүйл хувьчлагдаж эхлэхэд хүмүүс наймаа хийх болсон. Энэ наймаа хийж явсан үеийг ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзээд тэтгэвэрт хамрагдахад 10 жил нэмж өгсөн. Ингээд би тэтгэвэр авч эхэлсэн юм.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

-Миний бие 2000 оноос өвдөж, хань маань намайг эмнэлгээр авч явдаг байлаа. Гэвч 2015 онд нас барж, би тэжээгчээ алдсаны мөнгө авч эхэлсэн юм. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарчихсан. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Тийм болохоор хүүхдүүддээ түвэг болохгүйн тулд өөрийнхөө тэтгэврийг амьдралдаа хүргэх гэж явдаг.

-Таныг тэтгэврийн зээл аваагүй гэж уйлсан гэх зүйл сошиалаар яваад байх юм...

-Намайг тэр сошиал орчноор муулж байна гэнэ лээ. Яасан завтай улсууд байдаг юм. Бидний үед хүнтэй хэрэлдэж, хүнийг муу хэлэх зав байсангүй. Завтай хүмүүс л хүний уйлсныг хараад муулж байгаа биз дээ.

Миний үг хэлж байгаа бичлэгийг эхлээд явуулж байснаа сүүлд нь уйлсныг нь л яриад байна гэж хүмүүс утасдаж хэлсэн. Охин, бэр маань ч санаа нь зовсон байдалтай хэлсэн.

-Та яагаад уйлах болов?

-Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй ээ. Хамгийн гол нь олон ахмад тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй л дээ.

Аль болох улс орон, үр хүүхдэдээ түвэг болчихгүй юмсан гэж тэтгэврийн хэдэн төгрөгөө хүргэх гээд зүтгэж байна. Нам, засаг, төр ингэж сонгуулийн шоу хиймээргүй байгаа юм. Ахмадуудаа ингэж талцуулж, зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй гэх үүднээс уйлаад ярьсан. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ гэж л уйлсан. Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл аваад нас барчихвал үр хүүхдэд минь түвэг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна лээ.

-Ахмадуудад байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгааг шүүмжилж дуугарсан гэж ойлголоо. Та тэтгэврийн зээл авч байсан уу?

-Тэтгэврийн зээл авсан ахмадуудыг огт буруутгаагүй. Бидэнд эмчилгээ сувилгаанаас эхлээд мөнгө их хэрэгтэй болно. Ар гэрийн шалтгаанаар ч зээл авч болно. Хүүхдүүд нь ч зээл авахуулдаг л байх. Амьдрах гээд зүтгэж яваа ахмадууддаа бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Яагаад биднийг алагчилж үзэж байгаа юм. Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Өнөөдөр тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна. 194 мянган хүний тал нь тэтгэврийн зээл авахгүйгээр амьдрах боломжтой, бололцооны хүн байж болно. Гэтэл 194 мянган ахмадын 50, 60 хувь нь над шиг тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж явж байгаа. Өнөөдөр эм тарианы үнэ ямар байгааг ахмадууд сайн мэдэх байх. Хоол хүнсээ бэлдье гэхэд мах ямар үнэтэй байгаа билээ.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдаж, тэтгэврийн зээлгүй хүмүүст нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон...

-Үүнийг дэмжмээргүй байгаа юм. Ядахдаа энэ оны тавдугаар сард тэр мөнгөө өгвөл болж байна. 2021 оны тавдугаар сар гэж байгаа нь утгагүй байна. Ахмадууд ийм зүйлд итгэхгүй. Бид тэр мөнгийг авъя гэж бодохгүй байна. Улс орны байдал ямар байгаа билээ. Гэхдээ үнэхээр зээлгүй ахмадууддаа сая төгрөг олгоё гэж байгаа бол энэ жилдээ багтааж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
5
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
612626
29 эможи

a37c5igmgu
2020-02-08 05:26
Зочин
2020-01-16 21:03
Ядуу буурай гэлтгүй бүгдэд нь яг адилхан мөнгө өгвөл бас уйлах л болов уу. Ер нь Монголчуудын зарим нэгд нь тусалж болохгүй л болтой. Жигд тэгш гэдэг үм байжээ.
zochin
2020-01-16 16:50
uilah ch erhgui.ineeh ch erhgui yamar ch niigemd amidraad bgaa yum be.gomdood l uilj bgaa.tegsh huvaasan bol bantan bhgui bsan
ЗОЧИН
2020-01-16 15:13
!!!!!""""""!!!!!!!!!!!!!!
иргэн
2020-01-16 11:39
Иймэрхүү зальтай авгай нар жагсаал цуглаан болгон дээр очоод л уйлах нь уйлаад л, шүлэг унших нь шүлэг уншаад л байдаг ш дээ цаад зохион байгуулж байгаа эздүүд нь ямар дүр өгнө түүнийг тоглодог байхгүй юу түүнээс манай ахмадуудын дийлэнх нь сайхан налгар юмыг дандаа сайхнаар харж ерөөж байдаг ш дээ
Булган
2020-01-16 11:18
Ижил тэнцүү хувааж өгөө.эс тэгвээс хэрүүл Салахгүй шү.
Үндсэн хууль мэдэх үү!
2020-01-16 11:03
Хөрөнгө чинээ нас хүйс шашин шүтлэгээр зээл авсан аваагүй гээр ялгаварлаж үл болноо
зочин
2020-01-16 10:45
Үхэж далд оромрууд.
Эмээ нь
2020-01-16 10:04
Баттулга гэж нэг бантан хутгагч.Төмөр замын овоолсон шороогоороо ахмадуудаа булахаар шийдсэн юм байхдаа.Тэрний идсэн 278 тэрбумыг буцаан авч үлдсэн зээлгүй ахмадуудад хувааж олго.Хөгийн ерөнхийлөгч ахмадуудаа хооронд нь алалцуулаад. Бодохоос уур хүрч байна.Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг хамгаална гэсэн үүрэг хүлээдэг биздээ.Хэлэх ч муу үг олдохгүй байна.
059
2020-01-16 10:02
zuv l yarisan bna sh dee...savj unalaa deer darsan khumuus zailuul unchin yum blgui dee...
Зочин
2020-01-16 09:34
Бүгдэндн тэгш хувь хүртээх бсан ямарч тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр тэглэнэ ч гэх шиг бүгдэдн тэнцүү хувааж өгсөн бол та 100% ногоон гэрлээр гарах бсан
Зочин
2020-01-16 09:33
Дахиж д МАН-д саналаа өгөхгүй юм шүү. Үр хүүхэд эх орноо бодоод зээл аваагүй гь бурууддаг юм байна
Зочин
2020-01-16 09:31
Та нар ээж шигээ хүнийг уйлахад яагаад хуцацгаагаад бна ээж аавынхаа тэтгэвэрийг зээлж авч ичихгүй идсэн малнуудаа
Zochin
2020-01-16 09:20
Medrelee gaihuulaad l btsgaah yum boliosoido
Зочин
2020-01-16 06:35
Heden tugruguur uilj baigaa vee? Ichmeerch yumdaa
Ард
2020-01-16 05:56
Энд тэтгэвэрт гарсан бүх хүмүүс эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн гэж ойлгогдож байгаа мөртлөө зээлтэй нь хожсон л харагдаад байгаа юм даа. Үнэхээр хөгшдөө бидний төлөө ихийг хийсэн гэж яриад байгаагаар бол алагчилж үзэж байгаа биз дээ. Аль эсвэл зээл аваагүй нь эх орныхоо төлөө ажиллагаагүй юм уу????
Туяа чи хуц
2020-01-16 02:47
Та нарыг өр тавьсан юм хөөрхий гэж бодох уу тээ зээл аваад хамтдаа төлүүлсэн бол азтай байж гэж хэн нь ч дугардаггүй юм даа харин
Зочин
2020-01-16 02:45
Цэдэнгийн зөв
зочин
2020-01-15 23:33
ят а нар болиочээ өөрсдөө зээлээ тэлүүлчээд нарийн ярьвал төлөх болоцоотой гэж банктай хариуцлагын гэрээ хийчээд тэрийгээ бид бүхний өмч болох байгалийн баялгаар төлүүлчээд багахан зээл авсан нь хамаагүй гэхэд хичнээн хүн 6саяаар тэглүүлж бна энд аргагүй ч бна мөн арга зальтай луйварчин ч бна .тэгээд үлдсэн зээл авах гээд мөнгө нь ч амьжиргаанд хүрэхгүй ломбарданд хамаг байдгаа тавьдаг хэдээ барьцлаа гэж уурлаад бдаг ёстой тамын тогоо бол та нар юм бишүү.энэ хүмүүс байгалийн баялгаас үнндсэн хуулинд зааснаар хувиа хвах нь зөв шүү.тэрэнд уурлаад хараагаад байх хэрэггүй тэд өөрсдийхөө хувийг аваг
Bi shdee
2020-01-15 23:25
Bylganiih bish BZD iinh um bna anhdagch dvvregtee bayar hvrgiiii vvvvvvv
Зочин
2020-01-15 19:07
ЦЭДЭН
2020-01-15 19:03
ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛСЭН АХМАДУУДЫН ХҮҮХЭДҮҮД ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДУУДЫГ ДОРОМЖИЛОЖ ХЭРЭГГҮЙ Л БАЙМААР ЮМ ,ЕР НЬ АХМАДУУД ТАЛЦУУЛАЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫГ ТАЛЦУУЛАХ ГАДНЫ ТӨЛВӨЛГӨӨ ЯВАЖ БАЙГАА ЮМАА ,МОНГОЛЧУУД БИД СЭРЭМЖТЭЙ БАЙЖ 2020-2021-оны сонгуульд зөв сонголтоо хийхгүй бол болохгүй гэдгий сая үйлдэл үзүүлээ шүү
Зочин
2020-01-15 17:37
Баян зүрх дүүрэгт ингэж бэлтгэгдсэн бууны нохойнууд олон бий Хэдэн төгрөг аваад тамгын газраа эзэлнэ,авто зам дээр хэвтэнэ эсэн шидийн гаруудын нэг байна
Shantaachjin
2020-01-15 16:59
Энэ хүн болиочээ ямар л хэрэг гарна тэнд явж байхын тэгээд л мөнгө нэхдэг. Та нар бүх жагсаалыг хараарай дандаа энэ хүн хохирогдчын тэргүүн гээл явж байгаа
Зочин
2020-01-15 16:45
сэжигийн юм бэ?дүнхүү малнууд
Зочин
2020-01-15 16:15
Tuya
2020-01-15 16:14
Ghdee arai l daa orgui gd uilj bh gj nas nambatai ulger duurail boloh hun bj gaduurhagdsn bhda ch yahav orteo neg ni orgui bolool bz arai ochuuhen setgelgeetei iim bolool uls oron hogjihgui bgan shde
keyboard_arrow_up