М.Мөнхшүр: Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийн нэг нь 13 настай хүү байсныг тогтоосон

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тэдний дунд 13 настай хүүхэд оролцоотой байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд тэд орон байрнаас хулгайлсан эд зүйлс нь ихэвчлэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, зурагт зэрэг бөгөөд тэдгээрийгээ барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалсан гэдгээ хэлжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "13 настай М гэгч бусадтай хамтран 2019 оноос эхлэн хулгайн гэмт хэрэг хийж байснаа мэдүүлсэн. 60 удаагийн үйлдэл нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна.

Сурагчдын амралт үргэлжилж буй энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулах хэрэгтэй. 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан үедээ, эсвэл хичээлээ таслаад хулгай хийдэг гэж мэдүүлсэн.

Хулгайн гэмт хэрэг өглөөний найман цагаас оройн 18 цагийн хооронд үйлдэгдэг гэсэн судалгаа байгаа. Иймд олон хоногоор ар гэрээ хүнгүй орхиж явсан тохиолдолд хажуу айлдаа захих, гэрийнхээ орчинг камержуулах зэрэг хараа хяналтаа сайжруулмаар байна” гэв.

Тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 13 настай хүү Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612623
1 эможи

ew2u0n5soz
2020-02-08 05:26
zohcin
2020-01-16 11:57
muuhai zahirch zandarsan hogiin nuhur duu
Enhee
2020-01-16 11:56
Nyamdorjiin ouriin turul ne mun hyrdan tsol nemj bainaa ene huuhen
Y
2020-01-15 22:41
Enuunees uur ene ajliig hiichih hun oldoogui yum baihdaa zailuul yarij helj chadahgui.muuhai yariatai yivaagui teneg huuhen
Зочин
2020-01-15 20:40
evgui yaridag hun shu
Зочин
2020-01-15 19:06
Зочин
2020-01-15 16:14
keyboard_arrow_up