Вьетнамд хулгай хийсэн дахин нэг монгол иргэнийг баривчилжээ

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан монгол иргэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод хулгай хийж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан билээ. Тэгвэл Вьетнамд хулгай хийсэн дахин нэг монгол иргэнийг баривчилжээ.

 Монгол Улсын иргэн, 24 настай И.Мөнхзориг хулгай хийж байгаад баригджээ.

Тэрбээр Вьетнамын нисэх онгоцны буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Хохирогчийн хэтэвчинд банкны картууд болон их хэмжээний бэлэн мөнгө байсныг тус хотын цагдаагийн байгууллага буцаан өгсөн байна. Одоогийн байдлаар Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж байгаа гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
612606
2 эможи

znt4ys5owc
2020-02-08 05:26
Зочин
2020-01-15 19:04
Зочин
2020-01-15 13:04
keyboard_arrow_up