М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.

-Чингисийн шар зурхайн ухааныг олон жил судалж, олон ном, цаг тооны бичиг гаргасан тантай Цагаан сарын өмнө ярилцдаг уламжлал тогтжээ. Учир нь Цагаан сарын баяр Азийнхаас нэг сараар зөрөх нь?

-Ази даяараа Цагаан сарын баяраа нэг өдөр хийнэ. Тухайлбал, нэгдүгээр сарын 25-нд цагаан төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 тохиож байна.

 

Монголын нууц товчооны дөрөвдүгээр бүлгийн 141 дүгээр зүйл, 1201 оны тахиа жилээр эхэлж байгаа нь жирийн хэрэг биш аж. Чингис хааны их үйлсийн эхлэл, 1189 оны тахиа жилийг заахын зэрэгцээ “Тахиа жилд Түмэн хөдөлнө” гэдгийг тодотгож өгсөн байна.

1201 оны цагаагчин тахиа жил, 1921 оны цагаагчин тахиа жилүүдээс түүхэн давтамжийг олж судлан, өвөг дээдсийнхээ үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн Төрийн тооллын залгамж холбоог таслуулчихалгүй зон олондоо чадахынхаа хэрээр хүргэх гэж ийн танай сонинд ярилцлага өгдөг юм. Судалгаагаа алслан үзэхүйд Хүннү их гүрний хойч мэргэн “Тунхөх”, “Хөлтгэгээн”-ий гэрээс бичгээс, хад чулууны толион дээрхи эрт галавын дурсгал дотроос төрөлх Монгол тоолол жил тутам олдсоор байгааг бахархан дурьдая. Хэн ч үгүйсгэж чадахгүй ийм гайхамшигт өвтэй билээ. 

Гэвч гай зовлонгоос салж

Гарц орцоо олох

Гахай жилдээ төр түмнээрээ цаг тооллоо бүтэн сараар алдаж байна.  

Уг нь өвөг монгол тооллоор Намрын дунд сарын хуучдын 17-ны өдөр 2019 оны есдүгээр сарын 15 байтал аравдугаар сарын 15 буюу намрын сүүл сарын хуучдын 17-нд хурим найраа хийж будилсан, бид.

Их эзэн Чингис хааны төрсөн өдөр гэж эндүүрдэг Өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь ч яалаа!

Уг нь өвөг монгол тооллоор Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр нь аравдугаар сарын 28 байтал арваннэгдүгээр сарын 27 болгосон нь Өвлийн дунд сарын шинийн 2 байв.

-Ингэж будилах шалтгаан юу вэ?

-Би өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ гэхээс илүү эх сурвалж, архив, археологи, түүхэн баримт дээр үндэслэж, үнэн зөв хариулахыг хичээдэг.

Хүн төрөлхтөний хувь заяа цаг хугацааны эрхэнд байгалийн хуулиар явдгийг ахуй амьдралаараа мэдэрсэн бидний өвөг дээдэс байгалиас барих барьц нь Сарны явдал юм байна гэж ухаараад аривдал хомсдолын шинж тэмдгийг танин мэдлэг болгож “…Шинийн нэгний сар

Шил дээр гараад шингэдэг

Арван тавны сар

Агаар тэнгэртээ дүүрэн” хэмээн хэлц үг, дуу хуур, үлгэр домог болгон хойч үедээ өвлүүлсэнийг дэлхийг эзэгнэж явсан аугаа хаадууд маань Эзэнт гүрнийхээ хэмжээгээр хуульчилан баталгаажуулж, засаглах эрхээ хангаж байв. Хаан төрийн тооллыг буруу хийвэл цаазтай байжээ.

Манай хаадын тооллыг Манжийн хаан, шашны бодлоготойгоо сайтар холбож, Монголыг эрхшээлдээ хэрхэн авсанаа…

Хуй салхи шиг дошгин Монголчуудыг

Хоттой хонь шиг номхон болгож чадлаа.

Буутай цэргээр мануулаад болдоггүй энэ улсыг

Гуутай бурханаар мануулсан чинь болж байна шүү! гэж бичиж үлдээсэн нь түүхэн бичлэгт байна.

-Төгс буянтын зурхайг төвд зурхай гэж та олон жил хэлж байна. Гэхдээ баримт баталгаа гэвэл юу өгүүлэх бол?

-Өнөөдөр бидний барьж буй Төгс буянт хэмээх төвд зурхайн зохиогч нь дээд Монголын их эрдэмт Сүмбэ хамба Ишбалжир “Миний мэндэлсэн орон газар нь зүүн зүгийн их амгалантай, Андуу зүгийн Богд Лувсандагва илтэд адистадлагдсан Зонхов хэмээх урт нурууны дээд хэсэг, Хөх нуурын баруун этгээд, их Хатан голын хөвөөнөө, баруун тийш эрчилсэн, дун хэлбэртэй, өчүүхэн толгойн урд хот мандал мэт Толь нэртэй тал газар бөлгөө. Гэтэлгэгч (модон) бичин жилийн наймдугаар сарын 15-ны (Намрын дунд сарын 15-ны цагаан тэргэлд) нар ургахуй, луу цагт нярайлсан дунд зэргийн биетэй хөвгүүн” гэж өөрийгөө тодорхойлжээ.

Үзэл бодлынхоо тухай “Хожмын цагт Хөх нуурт шимнусын хувилгаан Халх цогт хаан (Цогт тайжийг хэлж байна) ба Хамын Вэри хаан болон Үйзангийн Занва хаан хэмээх гурван хаан гараад, шар малгайтны шашныг оргүй болгохыг хичээсэн цагт Банчин их эрдэнэ Лувсанчойнжин, Содномчойнпэл түшмэл тэргүүтэн Төвдийн 13 түмт төгс буянтны их лам хуваргуудын хийдийн их аймгийг өргөжээ гэх буюу. Цогтын үлдсэн цэргийг Хэргэлийн хөлдүү мөсөн дээр хөөн дарахуйд… Цогт ноёныг нэгэн тарваганы нүхнээс олж бариад, өнө ёсны, шашны дайсны нэгэн холбоотныг тийн дарав” гэж бичиж үлдээснийг төвд зурхайг баримтлагч, доктор Л.Тэрбишийн “Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой” номноос уншиж болно. Бэлээхэн хаадын маань зарлигтай, хаан төрийн тооллыг Их Монгол Эзэнт гүрний эрхэнд байсан бүх улс орон өөрийн мэт хэрэглэсээр байхад монголчууд бид өөрсдөө харь төвдийн тооллыг баримталж, өдөр нь, сар нь байнга тасарч, давхардаж, зөрж байдаг, үзэл суртлын хорлон сүйтгэгч Манжийн хааны захиалгат зурхайгаар хэдий болтол будилж, хаа хүртэл явах гэсэн юм бэ гэж би үргэлж хэлдэг билээ.

-Тэгэхээр энэ жил Монголын цагаан сар яг хэдэнд болох нь зөв юм бэ?

-Их Монголын цагаан сар 2020 оны нэгдүгээр сарын 25-нд болно. Жаран жилд ганц олдох

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг

Эрүү цагаан (төмөр) хулгана жилийнхээ

Буяны их өглөгийг

Бүгдээрээ хүртэцгээе!

-За өдөр судрын хувьд бид маргаантай, зөвтэй буруутай шинэлж ирлээ. Гэхдээ хүний төрсөн жилийн төөрөг, гарсан өдрийн гариг суудал өөрчлөгдөхгүй биз дээ?

-Эм хүн эр хүний эсрэг хүйс мөн. Энэ чанараараа эм хүн “усан” дээр төрдөг. Эр хүн “гал” дээр төрдөг. Үүгээрээ эсрэг тэсрэгийн нэгдэл, арга билгийн ухаан гэдэг төгс ойлголт гарч ирнэ. Монгол шар зурайг зохиосон өвгөд маань мөнх суудал бүтээж, монгол зурхай зохиохдоо эрийг “хийморь” гэж, эмийг “амь бүтээгч” гэж үзээд эр эм хүмүүсийн “амьдралын үндэс-хишиг” гэж шатрын хөлөгний эх болсон 8 х 8=64 нүдийг орчих хөдөлгөөний талбар болгон авч энэ алаг эрээн хавтгай дээр амьдрал тэмцэл өрнүүлж эр нь хиймориос, эм нь аминаас адилхан хишиг рүү зүтгэн тэмүүлж байгаагаар зохиожээ.

-Харин мэнгэний тухайд?

-Есөн мэнгэ бол тасралтгүй дараалах нэгж тооны гайхамшигт цогц хэлбэр юм. Есөн нүдэнд байгаа аль ч тоог дараалан тоолоход “дэс алдагдана” гэж байхгүй. Орчил хөдөлгөөний төв цэг дээр “бие мэнгэ” байрлуулж “амь мэнгэ”-ийг шороон дээр бүтээж “хишиг” мэнгийг уулан дээр гаргаж, “хийморь” мэнгэнээс гал дүрэлзэж байгаагаар хэн ч эвдэх, өөрчлөх аргагүй мөнх зохиомжийг бодож олсон байна. “Бие мэнгэ” голлосон агшинд таны бие эвгүйрхэж, “амин мэнгэ” голлоход нас буянд тань цөв сууж, “буяны мэнгэ” голлохлоор гарзын үүд нээгдэж, “хийморь мэнгэ” төвлөрч ахуйд үйлс бүтэмж нэг л базаахгүй болж, есөн мэнгэний ер бусын үйлчлэл тасралтгүй ээлжлэн: “тэмээ туйлж, морь үргэж, тэрэг эвдэрч, барс архирч”, “амьдрал” хэмээх алаг эрээн шатрын хөлөг дээр та хүүд цодлуулж, тэмээнд дуглуулж, бусдад нь шаглуулж өчүүхэн ч амсхийх чөлөөгүй амьдрахдаа “МАД”-луулчихгүй л хичээнэ. Монгол зурхай бол уран бэрийн ухаан. Харин есөн мэнгэ бол уран бэрийн нүүдэл. Есөн мэнгийг жилийн, сарын, өдрийн гэж үзнэ. Аль ч мэнгэ голлох нь нэн эвгүй ч жилийн мэнгээр насны шинж, сарын мэнгээр огторгуйн (ирж байгаа хулгана жилийн) шинж, өдрийн мэнгээр ажил үйлсийн шинжийг тодорхойлж болно.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
7
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
3
angry an post
2
612599
30 эможи

p2f7ddqjv2
2020-02-08 05:26
etugen
2020-01-19 18:16
1.25 .n zuvuu manaih shariin shashintai oron uchir tur yum duugarch chadahgui bga yum herev tur huleen zuvshuurvul shariin shashin budda budaa boloh tul chimeegui bga yum.ene horvoo deer 2 uuduldgui hugjduguui 2 oron bn tuvd mongol gj japan solonhos hyatad gh met.ulduud hze ch buruu udr hiihguiee.
Link ruu orood uzeerei
2020-01-18 15:55
https://www.facebook.com/553901838050545/posts/2690573747716666/?d=n
aaa
2020-01-16 21:26
Hytadin tsagaan sartai adilhan temdeglehnee
Зочин
2020-01-16 19:26
Энэ хүн өөрийгөө юун дээр суулгаа вэ Сэтгэхүйгээр тоголдог хүмүүсийн загвар биш үү
Зочин
2020-01-16 19:26
Энэ хүн өөрийгөө юун дээр суулгаа вэ Сэтгэхүйгээр тоголдог хүмүүсийн загвар биш үү
Зочин
2020-01-16 19:26
Энэ хүн өөрийгөө юун дээр суулгаа вэ Сэтгэхүйгээр тоголдог хүмүүсийн загвар биш үү
Zochin
2020-01-16 18:15
Ene hunii zurhai unen bdag yum bna lee terbish gedeg hun munguu aldchihvii geed bidniig buruu shineluuleed hichneen ih zovlon uzuulj bnaa
хаагий
2020-01-16 16:37
Яагаад Азийн ард түмнээс өөрөөр.1 сараар зөрүүтэй тэмдэглэдэг юм бол, за цагаан сараа хийж л байвал хэзээ ч яадгийн
Mergen
2020-01-16 11:55
Manjiin Enh amgalan haanii vyd Mongolchuudiin zurha bsn shar zurhaug shahaj halj Tugsbaysgalantiin zurhaig Delgervvlsen n odgoo bidnii hereglej bga zurhai bilee Tiimees jil bvr tsagaan dariin margaan eheldeg Minii bodloor 1sariin25 tsagaan sar zow hemeen bodoj bga
Зочин
2020-01-15 22:50
Jiliin jild dandaa busad asia ornuudaas zurj bdag dandaa zugee buruu gargadag buruu shineldeg bolohoor uls oron ni ch hugjihgui buur l dordood bgaan ene hunii heldeg zuw shd hezee ene gandangiin heden lamiig dagah gesiin boldoo ene mongolchuud
Зочин
2020-01-15 21:54
Oyun
Зочин
2020-01-15 21:51
Азийн орнууд бүгд зөв хийж байгаа Түвд Монгол 2 буруу хийгээд байна
Зочин
2020-01-15 21:48
Цагаан сар цөөн хоногоор зөндөө зөрж байсан Сараа харахад Намсрай зурхайчийн зурлага сартайгаа яг таарч байсан
зочин
2020-01-15 20:20
Аль нь зөвийг мэдэхгүй юм. Миний ойлгож байгаагаар цагаан сар бол хаварын улирал эхлэхийг хэлж байгаа байх. Монголд арай 1сард хавар болохгүй байлгүй
Үнэн
2020-01-15 20:12
Энэ буурал өвгөний зөв . Их Монголын үеэс мөрдсөн Хүннү дээдэсээс эхтэй сарны тоололоо мөхөж сүйрсэн Манж түвдийн тоололоор солиод өөдөлж дэвжсэн юм үнэндээ алга. Муу нэртэй Хятад, Солонгосын өгсөж дэвшиж буй нууц зөв зурхай зөв хэмнэл биоритм .Зөв цагтай тэнгэр газраасаа эрчим ЭНЕРГИ нөхөж авч байна. Гандангийн хэдэн малаа дагаж мал болоод байх цагаасаа салах хэрэгтэй.Энэ бол түүхийн үнэн
Үнэн үг.
2020-01-15 20:06
Бүү мэд мэдсэний үгэнд бүү ор гэж хар тангадын хараалаа эдлээд явж байхаас Монголчууд. Сар аргамжиж нараар наадсан өдөр өнжөөд цаг хугацаа үсэргэсэн цаг тоглолоо дагаад буруу өдөр зүг чигээ гаргаад буруу санхүүгийн эхлэл түвд тангад нарын зохиож манжуудын түгээсэн зурхайгаар дагаад байжээ.
Зочин
2020-01-15 19:04
зочин
2020-01-15 18:21
энэ будлианыг хэзээ нэг тийш ни гаргаж шинэлэход гариг ни таарсан нэг журамд орох юмсан
Zochin
2020-01-15 15:54
Ene hun zov helsen bna shuu 2020onii 1sariin 25nd shinleh estoi hulgaljiliin 1sariin 1 ingej taarcj bnlee shuu
Зочин
2020-01-15 14:26
Намсрай ах минь маргаад бухимдаад яахав өөрийн бодол өөртөө зөв та хятадуудтайгаа шинэлчих, бид зөв ч бай буруу ч бай засаг төр шашин номтнуудынхаа шинэлэх өдөр нь шинэлэе.
Зочин
2020-01-15 13:03
Zochin
2020-01-15 08:29
Ene balai uvgun soliod ehlelee dee.Tugs buyant zurhaigaa dagaad irsen Mongolchuud bid Beejind hiisen zurhai taarshgui Han Bogd hatan Tuulaa tushij jil sar uduruu gargaad olon jil bolson doo.Tumen olon miny sar shine dee saikjan shineleerei...
keyboard_arrow_up