НӨАТ: 2019 он буцаан олголтыг эхний улиралд, 2020 оныхыг хоёрдугаар улиралд багтаан ОЛГОНО
Оны эхний улиралд багтаан өнгөрсөн жилийн цахим төлбөрийн баримтын буцаан олголтыг өгдөг. Харин энэ жилээс нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварын багц хууль, тэр дундаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш НӨАТ-ийн хоёр хувийн буцаан олголтыг улирал тутамд олгохоор болсон.
Тодруулбал, Энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний дотор бүртгүүлж баталгаажуулсан баримт 2020 оны хоёрдугаар улиралд багтаж орно. Харин 2019 онд бодогдсон НӨАТ- ын буцаан олголтын 20 хувийн урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаж олгогдоно.
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв дэх жилдээ олгох гэж байгаа бөгөөд 2018 онд 807 мянган 128.8 тэрбум төгрөгийн и-баримтын татварыг иргэнд буцаан олгосон байна.
Харин энэ жилийн хувьд урьдчилсан тоогоор 907 мянган иргэн буцаан олголт авахаар урьдчилсан тооцоолол гарчээ.
НӨАТ-ын буцаан олголтыг эхний улиралд багтаан олгоно. Тиймээс хувийн мэдээлэл зөрүүтэй иргэд энэ сарын 15-ны дотор мэдээллээ засварлаж илгээх шаардлагатай. Мэдээллээ засварлачихвал буцаан олголт орно. Хувийн мэдээлэл зөрүүтэй иргэд ихэвчлэн овог, нэрээ байрыг нь сольж бичих, харилцагч банкныхаа нэр, дансны дугаараа буруу бичих зэрэг алдаа гаргасан байдаг.
Тиймээс овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж, хамгийн чухал нь дансны дугаараа нягтлах хэрэгтэй аж.
Хас банкыг сонгосон хэрнээ Голомтын дансыг бичиж болохгүй. Иймэрхүү алдаанаас шалтгаалан хувийн мэдээлэл зөрүүтэй болж буцаан олголт орохгүй саатах эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.