Анхны хүүхдээ галт тэргэнд төрүүлж охинтой болжээ

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд гэр бүлээрээ зорчиж явсан Э.Энхнар хэмээх долоон сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж, эсэн мэнд амаржжээ.

Эмэгтэйг өвдөж эхлэхэд галт тэрэгний үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар эмнэлэгт яаралтай мэдэгдэж, ойрын өртөөн дээрээс тосож авахуулах арга хэмжээ авсан байна. Гэсэн ч эмэгтэй эмнэлгийн тусламж авах завдалгүй төрөх болсон тул хүүхэд эх барьж байсан туршлагатай эмэгтэй зорчигчийг олж, эсэн мэнд төрүүлжээ. Эх, охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам гэдэг аж.

Ийнхүү УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжид халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ.

Галт тэргэнд төрж, хүн болох тохиолдол жил бүр гардаг бөгөөд энэ жилийн анхны тохиолдол нь энэ аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612546
0 эможи

sd6l4388h7
2020-02-08 05:26
Зочин
2020-01-14 14:51
keyboard_arrow_up