Ховор амьтан агнасан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркын буугаар 1 тооны хулан агнасныг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллийн дагуу илрүүлжээ. Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.
Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ 2. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караоке дотор иргэн Х-н гар утсыг үл таних хүн утсаар яриад өгье гэж хэлээд залилан авсан гэх хэргийг БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Иргэд та бүхэн таньж мэдэхгүй хүнд гар утсаа өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.