Х.Галымбек: Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өнөөдрөөс айлуудад тараана

2020 оны 1 сарын 13

Arslan.mn

НОБГ, НМХГ-аас шахмал түлшний хэрэглээний асуудлаар мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн хурал боллоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 өрхийн 32 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өөр хүндэрсэн тохиолдол байхгүйг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй энэ үеэр хэлсэн юм. 

Энэ долоо хоногоос угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажил албан ёсоор эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт ирсэн 20,000 төхөөрөмжийг төвийн зургаан дүүрэгт тараах хуваарь гарчээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек: 

Arslan.mn

"Өчигдөр НЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг. Тиймээс улаан гэрэл ассан тохиолдолд тасалгаандаа агаар сэлгэлт хийх ёстой. Ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг.

Олон улсын стандартын дагуу агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болвол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргадаг.

Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийх бөгөөд өрх бүрт гарын авлага өгнө. 

Arslan.mn

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дараагийн 60,000 ширхэг нь Бямба гарагт ирж, төхөөрөмж тараах ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлэв.

ШУУД ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612528
0 эможи

agostb65k1
2020-02-08 05:26
Gorgeous porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/neighbours-wife-blows-me/
Зочин
2020-01-13 15:36
Зочин
2020-01-13 14:41
Батмөнх
2020-01-13 13:59
Худалдан авалт хийхдээ техникийн ямар тодорхойлолт гаргаж батлуулж гэрээ байгуулах эрхийг хэрхэн өгсөн талаар мэдээллээ ил тод тавиач ээ. Мөнгөний үнэр гарангуут хуогай хийхээ түрүүлж боддогоо боливол яасан юм бэ.Гэрээ шууд байгуулахад ч гэсэн хуулийн зохицуулалттай шүү. Хотын даргаа. Хурал болохоор урдаа тавьдаг хасар басар 2 гараад ирэх юм. Нийслэлийн МХГ-ын дарга, чиглэл хариуцсан орлогч/тэр олон орлогч нараасаа/ яагаад байдаггүй юм бэ. Сэтгүүлчид асууж чаддаггүй юм уу.
keyboard_arrow_up