Д.Дамбасүрэн: Туршилт хийх угаарын хий мэдрэгч төхөөрөмж манайд ирээгүй байна
Стандарт, хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн стандартын талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар туршилт хийх угаарын хий мэдрэгч бэлэн төхөөрөмж тус газарт ирээгүй байгаа аж.
Хэмжил зүйн газрын дарга Д.Дамбасүрэн "Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянах юм. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир тодорхой туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна.
Төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг батлавал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй" гэв.
Стандарт, хэмжил зүйн газраас стандарт боловсруулахгүй цаг хугацаа алдаж байна хэмээн мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|