Тоон системд хувиргагч төхөөрөмж 37-60 мянган төгрөгний ханштай байна
Манай улс энэ сарын 31-нд тоон системд шилжихээр зэхээд байгаа билээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд 330 суурин газарт дахин дамжуулах станц суурилуулахаас 200 гаруйд нь суурилуулж дуусчээ. Тоон системд шилжсэнээр телевизийн үндсэн зургаан сувгийг дуу дүрсний өндөр нягтаршилтай хүлээн авахаас гадна эрчим хүчээ хэмнэх гэнэ. Мөн радио нэвтрүүлгийг хүлээн авч, зурагтаа орчин үеийн дэвшилтэт технологиор үзэх боломжтой. Харин хиймэл дагуулын тусламжтайгаар болон кабелийн суваг үздэг бол тоон системд шилжих боломжгүй юм байна. Зөвхөн эфирийн зурагт буюу гэрийн антеннтай нөхцөлд тоон системд шилжихийн тулд хувиргагч систем 37-60 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. Одоогийн байдлаар тоон телевиз эрэлттэй байгаа бөгөөд DDISH TV хэрэглэдэг айлууд хувиргагч систем худалдан авах хэрэггүй гэнэ.