Бэлчээр дэх малыг буудаж, нядалдаг этгээдүүдийг Эмээлтээс дайчлан баривчиллаа
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар Төв аймгийн цагдаагийн газартай хамтран 2019 оны 5-р сараас хойш Төв аймгийннутаг дэвсгэр болон нийслэлийн БЗД, СХД, Сүхбаатар дүүрэгт хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тус ажиллагаагаар цагдаагийн алба хаагчид Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг нэгдүгээр сарын 7-ны шөнө газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Одоогоор ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн хэргийн газарт болон дээрх этгээдүүдийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна.
Гэмт этгээдүүд төв аймгийн Эрдэнэ суманд бэлчиж байсан малыг буудаж нядалдаг байжээ. Тус хэргийг үйлдсэн этгээдийн арав нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ.
Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.