Гэрт гал гарч, гурван хүн шатаж амь насаа алджээ

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт монгол гэрт гал гарч, гурван хүн шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэх мэдээллийг энэ сарын 4-ний өдөр хүлээн авч албаны шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллажээ. Галд тус тоотод оршин суух хаягтай 55 настай Б, мөн хорооны оршин суугч болох 46 настай эмэгтэй Ө, 50 настай эрэгтэй А нар өртөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алджээ.

Шалгалтаар гэрт гарсан гал нь цахилгааны богино холбоо үүссэнээс болсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
612396
9 эможи

Зочин
2020-01-08 22:07
Зочин
2020-01-08 15:41
keyboard_arrow_up