“Приус” автомашиныг Япон Улсаас таван сая төгрөгт багтааж авчирдаг

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

Сар шинэ дөхөөд ирэхээр иргэд хөл дүүжлэх унааны эрэлд гарч, “Да Хүрээ” захыг зорих нь элбэгшдэг. Иймээс бид машины үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар тус захыг зорив. Биднийг  зах руу ормогц “Ямар машин сонирхож байна. Он залуу, орж ирээд удаагүй машин төрөл төрлөөрөө байна шүү” хэмээн ам уралдан “бараа”-гаа сурталчилах ченжүүд угтлаа. Хэзээд хөл хөдөлгөөн ихтэй байдаг энэ газарт өчигдрийн хувьд худалдан авагч цөөнтэй харагдав. Ченжүүд ч иргэдийн худалдан авалт муу байгааг хэлж, машин сонирхсон хүмүүсийн  эрэлт хэрэгцээ “Приус” дээр л эргэлдэж байна гэж байсан юм.

Тус захад машины ченж хийгээд дөрвөн жил болж байгаа гэх Г.Пүрэвдорж “Зургаан машин борлуулах гээд зогсож байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш автомашины үнэ тогтвортой байгаа. “Hydrib Fielder”, “Toyota Rumion”-ийг 14.5 сая төгрөгөөр зарж байна. “X-trial”-ыг 19 сая төгрөгөөр зарж байгаа. Бүгд 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны арванхоёрдугаар сард орж ирсэн. Өвөлдөө зуныг бодвол борлуулалт нам гүмхэн байдаг. Ер нь “Приус” машиныг Япон Улсаас таван сая төгрөгт багтааж оруулж ирдэг. Гэсэн ч гаалийн татварт 5-6 сая, тээвэрлэлтэд сая гаруй төгрөг төлснөөр үнэ нь нэмэгдчихдэг. Бүх зардлаа хасаад нэг машинаас 500-1.5 сая төгрөгийн л ашиг авч байна” хэмээв. Харин суудлын болон дунд оврын автомашин худалдаалдаг Г.Өлзийбаяр “2005-2007 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius маркийн автомашиныг 12.5-19 сая төгрөгөөр худалдаалж Үйлдвэрлэгдсэн он, төрөл моторын багтаамжаас хамаараад 2-4.5 сая төгрөгийн татвар төлсөн. 2005 онд үйлдвэрлэгдсэн Hybrid маркийн автомашиныг 2019 оны сүүлчээр оруулж ирэхэд татварт нь 9.5 сая төгрөг өгсөн. Оруулж ирээд 30 сая төгрөгөөр худалдаалж байна. “Приус” машины хувьд 300-500 мянган төгрөгийн ашиг өгвөл их юм. Гэтэл тээвэрлэлтийн явцад эвдрэл авч, энд ирээд засварт оруулах тохиолдол гардаг” гэлээ. Мөн “Toyota Kluger маркийн автомашиныг 255 мянган иенээр авч, оны сүүлчээр оруулж ирсэн. Тухайн үеийн иений ханш 24.97 байсан” хэмээн яриан дундаа онцолсон юм. Үүнийг бодож үзвэл 6.367.350 төгрөг болно. Харин “Да хүрээ” захад тус машиныг дунджаар 23 сая төгрөгөөр худалдаалагдаж байв. Гаалийн татварт хамгийн ихдээ 10 сая, тээвэрлэлтийн болон бас бус зардалд гурван сая төгрөг төллөө гэхэд нийт зардал нь 19.3 сая төгрөг болно. Бидний мэдэхгүй олон төрлийн зардал, зарлага дахин нэмэгдэж болох ч Toyota Kluger маркийн автомашинаас барагцаагаар гурван сая төгрөгийн ашиг унадаг ажээ. 
“Да Хүрээ” зах дээр 200 орчим ченж худалдаа эрхэлдэг гэх судалгаа бий. Тэдний олонх нь борлуулж буй автомашинаа Япон Улсаас оруулж ирдэг бөгөөд цөөн хэд нь л Герман, Австрали, Англиас (дунд оврын автомашин) оруулж ирдэг аж. Тэдний нэг болох П.Ганболд “20 гаруй жил автомашины ченж хийж байна. Сүүлийн 2-3 жил машины борлуулалт тааруу болсон. Англи, Ирланд, Герман, Швед зэрэг улсаас 2019 оны арваннэг, арванхоёрдугаар сард оруулж ирсэн, 2002-2016 онд үйлдвэрлэгдсэн бүх төрлийн ачааны жийп машин худалдаалж байна. Үнийн хувьд үйлдвэрлэсэн он, насжилт, хүчин чадлаасаа хамаараад 14-32 сая төгрөг. Одоогоор 18 автомашин борлуулах гээд зогсож байна. Энэ сарын эхээр дахиад автомашин оруулж ирнэ” гэв. 

Arslan.mn

НЭГ АВТОМАШИНД 1-2 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАР ОРУУЛДАГ

Нэгэн танил минь хуучин автомашин зардаг захаас 2002 онд үйлдвэрлэсэн, 2011 онд Монголд орж ирсэн “Приус” 10 худалдаж авчээ. Машины ченж түүнд “Хоёр амортизатор, нь эвдэрч, дуу орсон байсныг нь засаж янзалсан. Өөр асуудалгүй. 8.5 сая төгрөгөөс доош өгөхгүй” гэж. Танил маань машиныг шалгаж үзэхэд тухайн үедээ машин нь дуу шуугүй байснаас гадна ямар нэгэн асуудал анзаарагдаагүй тул ченжийн зальжин үгэнд итгэн худалдан авчээ. Гэтэл гурав, дөрөвхөн сарын дараа өнөөх машиных нь явах эд анги амархан муудаж, үүнээсээ болоод мотор нь эвдэрч ажиллахаа больсон аж. Олон гар дамжсан, он хуучин  машин ямар олиг байх билээ тун удалгүй явахаа больсон гэнэ билээ. Үүнийг сөхсөн шалтгаан гэвэл “Да хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ”, “Мөнгөн гүүр” гэх хуучин автомашин худалдаалдаг зах бий. Тийш очвол ченж нар нь автомашины насжилтад бус эдэлгээнд ач холбогдол өгч, түүнээсээ хамаараад зарах үнээ тогтоодог нь анзаарагдлаа. 2001 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгийн “Приус” 10 маркийн машин харагдав. Манай улсад орж ирсэн оныг нь харвал 2012 гэнэ. Харин энэ машиныг худалдаалж буй 40 эргэм насны эрэгтэй эдэлж хэрэглэж байсан хүнээс нь саяхан худалдан авсан гэх бөгөөд засварт оруулан борлуулж буй аж. Худалдаж буй үнэ нь 4.5 сая төгрөг гэнэ. Үнэ ханш сонирхож байтал хажуунаас хоёр ченж бидний ярианд оролцон “Зарим автомашинууд бүр сэлбэгэнд өгөхөөр болчихсон байдаг. Нэг автомашинд 1-2 сая төгрөгийн засвар оруулдаг. Муу машинд их мөнгө зарлагадаад ашиггүй байх нь бий” хэмээв. Мөн “Да хүрээ” захад 2-3 жилийн өмнө номертой машин зардаг байсан. Одоо бол үгүй” гэлээ. Автомашины ченж Г.Пүрэвдорж “Засвартай машиныг хаа нэг авах үе байна. Явж байсан машиныг арай хямд үнээр аваад, импортоор оруулж ирсэн машинаар зөрүү авах маягаар солилцоо хийдэг. Тэгээд өөрсдөө унана, унаж байгаад дахиад зардаг. Сэлбэгэнд өгчихмөөр нэлээд эвдрэлтэй машиныг цаанаас нь 2-2.5 сая төгрөгөөр авдаг. Энд ирсэн хойно нь засвар оруулна” хэмээсэн юм. 

ЖИЛД 30-40 ТОНН ХАЯГДАЛ ТОС МАСЛО ГАРДАГ

“Да хүрээ” зах нийт 6.5 га газарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус захын хашааны гадна, эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй том, жижиг авто засварын газар дахь бохир байдал, хуучин машин худалддаг “Дизель хүрээ”, “Мөнгөн хүлэг” зэрэг захын эмх замбараагүй байдал орчны бохирдлыг нэмэгдүүлж байна. Жижиг авто засварын газарт ажилладаг хүмүүс адаглаад зориулалтын хувцас ч үгүй ажээ. Мөн эрээн цоохор болтлоо харлаж, тослогтсон газар, тос маслын үнэр гээд “Да хүрээ” зах орчмын бохирдол хүний эрүүл мэндэд илт хортой нь харагдана. 
Нийслэлийн хэмжээнд 540 мянга орчим автомашин бүртгэлтэй байдаг аж. Жижиг автомашин 3-4 литр, том нь 4-5 литрээр жилд хоёр удаа тос масло солиулдаг байна. Харин ашиглагдсан тос масло хаачдагийг хэн ч мэдэхгүй. “Да хүрээ” захын эргэн тойронд машин угаалгын тав, авто засварын 37, дугуй засварын нийт 57 аж ахуйн нэгж оршин суугчидтай хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж буй. Тэдний нэг болох авто засварын газарт ажилладаг ажилчин нэрээ нууцлахыг хүсээд “Тосноосоо хамаарч үнийн хувьд янз бүр байгаа. Жилд 30-40 тонн хаягдал тос масло гардаг. Нийслэлийн хэмжээнд ашиглагдсан тос маслыг худалдан авч, дахин боловсруулдаг гурав, дөрөвхөн компани бий” хэмээв. Үнэн хэрэгтээ авто засварын томоохон сервис, компаниуд ашигласан тос маслыг дахин боловсруулдаг байж болох ч жижиг газруудын хувьд шуудхан хэлэхэд хөрсөнд асгаж байгаа гэхэд хилсдэхгүй.

Hydrib Fielder”, “Toyota Rumion”-ийг 14.5 сая төгрөгөөр зарж байна. “X-trial”-ыг 19 сая төгрөгөөр зарж байгаа. Бүгд 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны арванхоёрдугаар сард орж ирсэн. Өвөлдөө зуныг бодвол борлуулалт нам гүмхэн байдаг. Ер нь “Приус” машиныг Япон Улсаас таван сая төгрөгт  багтааж оруулж ирдэг. Гэсэн ч гаалийн татварт 5-6 сая, тээвэрлэлтэд сая гаруй төгрөг төлсөнөөр үнэ нь нэмэгдчихдэг. Бүх зардлаа хасаад нэг машинаас 500-1.5 сая төгрөгийн л ашиг авч байна

Үүний тод жишээ бол нүдэнд илхэн харагдах бохир орчин, төмрийн хаягдал, харлаж, тос нь гялтайсан хөрс юм. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хөрсөнд агуулагдах хар тугалгын стандарт хэмжээ 100 мг/кг байдаг бол авто засварын газарт 200 гаруй мг/кг буюу байх ёстой хэмжээнээс хоёр дахин их хар тугалга агуулагдаж байна гэсэн үзүүлэлт гарсан юм. Машин ихээр төвлөрсөн газар бензин тосны үнэр, яндангийн утаа гэх зэрэг олон төрлийн хорт бодис ялгардаг. Тухайлбал, машинаас гарч байгаа хортой утаанаас бари, зэс, хар тугалга, цайр зэрэг хүнд металлууд ялгардаг. Бари нь амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлж, зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихэсгэхэд нөлөөлдөг аж. Мөн хортой нэгдлүүд нь амьсгалын зам, арьсаар дамжин хүний биед нэвтрэн орж, архаг  бронхит, астма зэрэг өвчтэй хүмүүсийн өвчнийг архагшуулах зүрхний шигдээс, амьсгалын замын халдварт өвчнийг сэдрээх гол хүчин зүйл болдгийг олон улсад тогтоосон байдаг аж. “Да хүрээ” захыг тойрч Баянзүрх дүүргийн IX, XVII, XIX хороо байрладаг бөгөөд 31 мянга гаруй оршин суугчтай. Ердөө ганцхан хороо буюу XVII хороонд 2300 гаруй хүүхэд амьдардаг. Тэгэхээр хамгийн багадаа 2000 хүүхдийн эрүүл мэнд ноцтой байдалд байгаа гэж хэлж болно. Тус зах орчим амьдардаг иргэдээс хөрс, агаарын бохирдол хэр байдаг талаар асуухад өвөл, хаврын улиралд амархан сульдаж, ядардаг. Мөн хүүхдүүдийнх толгой өвдөж, дотор нь муухайрах, амархан ядрах, хамраас нь цус гарах зэрэг шинж илэрдэг гэв. Энэ мэт ар араасаа олон асуудал дагуулсан “Да хүрээ” захыг иргэдийн эрүүл мэнд, орчны бохирдлыг багасгах үүднээс нүүлгэх гэж оролдож байгаа боловч төр, нийслэл, дүүргээрээ буурин дээрээ бөх суусан ченжүүдийг дийлэхгүй байна. Эх хүүхэд, эгэл иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал уу, аль эсвэл машинаа зарж л байвал бусад нь хамаагүй гэх аминчхан үзэлтэй ченжүүдийн халаас дахь мөнгө чухал уу гэх асуултыг “Да хүрээ” орчмын аж ахуйн нэгж байгууллагын эздээс асууя.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
612390
8 эможи

n0jul3phjn
2020-02-08 05:25
Зочин
2020-01-09 16:28
Baruun joloonii hvrdtei mashiniig oruulj irvvlehgvi tatwariig nemeh shugmaar orj ireh toog bagasgah heregtei zamiin tvgjrel deer n nemeed osol ih bn bagasgah heregtei
Төр
2020-01-09 10:03
Байгал орчин бохирдуулсан төлбөрийг сэгсийтэл аваад торгоод өгөх хэрэгтэй.хүүхэд, хүмүүсийн амьдрах эрхэд эрүүл мэндэд халдсан гд арга хэмжээ аваач.
Зочин
2020-01-08 22:06
zochin
2020-01-08 20:07
энэ приус гээч японы хогийг монголд оруулж ирэхээ больсооо
Зочин
2020-01-08 15:41
keyboard_arrow_up