Даян нуурын усанд живсэн ачааны машиныг гаргахаар ажиллаж байна

2020 оны 1 сарын 07

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутагт орших Даян нуурын /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км/  мөс цөмөрч, дээгүүр нь ачааны машинаар зорчиж явсан нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 12 дугаар сарын нэгний өдөр гарсан билээ.

Сагсай сумын зургадугаар багийн иргэн А-гийн жолоодож явсан "Стивр" маркийн ачааны машин Цэнгэл сумаас тоосго ачиж, Даян багийг чиглэн явж байгаад ийнхүү осолдсон аж.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид усанд живсэн иргэний цогцсыг тухайн өдөр гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг зогсоож байжээ.

Автомашиныг татан гаргах ажиллагааг иргэний хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр энэ сарын гуравны өдөр эхлүүлжээ. Уг ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 30 иргэн, долоон автомашин оролцож байна. Өчигдрийн байдлаар ачааны машины дээрх тоосгыг буулгаж, машины тэвшийг хойд тэнхлэгийн хамт нуурын эрэгт татан гаргажээ.

"Живсэн автомашин нь нуурын эргээс 500 м зайтай, мөсний зузаан нэг метр, ёроол нь мөн нэг метр орчим шавартай байгаа. Өнөөдөр машины бүхээг болон урд тэнхлэгийг татан гаргана" гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612373
0 эможи

aplajzn6kp
2020-02-08 05:25
Зочин
2020-01-07 16:31
Зочин
2020-01-07 13:44
keyboard_arrow_up