Тусгай зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ
Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдамжаар тус аймгийн Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Хуулийн хэлтэс, Татварын хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтийг Борнуур, Баянчандмань, Жаргалант, Батсүмбэр сумдад шалгажээ.
Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хараа хяналтгүй цуглуулж, шашины үйл ажиллагааг сурталчлах, номлох, бэлэг сэлт тараах, хооллох зэргээр Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон байна.
Иймд ажлын хэсгээс зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан нийт 18 аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, зөвлөмж өгч ажилласан байна.
Эх сурвалж: ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|