ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон АРВАН жолоочийг ИЛРҮҮЛЖЭЭ

2020 оны 1 сарын 07

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс  өчигдөр /2019.01.06/ нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас  гурван хүн гэмтэж бэртэж  орон нутагт нэг  хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, өчигдөр  өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын  дөрөвдүгээр  баг Улаан-уул гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай эрэгтэй Ж нас баржээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон арван  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612363
0 эможи

ЗОЧИН
2020-01-07 16:22
сОГТУУ МОНГОЛЧУУД АЛЬ БОЛОХ ҮХЭЖ БАЙВАЛ САЙН 12 САР ГЭЛ ҮҮ 26 ХҮН САЙН ДУРААРАА АРХИНААС АМИА ЗОЛСОН ГЬ ХАРИНХ Ч БАГА ТОО ИХ БАЙХ ЁСТОЙ
Зочин
2020-01-07 13:42
Зочин
2020-01-07 11:33
keyboard_arrow_up