Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголт эдлэхэд БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн билээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.

2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө. 

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

1.Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

2.Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

3.Хүсэлт

4.Иргэний үнэмлэх, хуулбар

5.Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

6.ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар  

7.Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар

8.Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ       

9.Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,

10.Хөрөнгийн үнэлгээний тайлан

11.ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт

12.Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт    

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

1.Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

4. Хүсэлт

5. Иргэний үнэмлэх, хуулбар

6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар           

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

1.Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,

2.Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

3.Хүсэлт

4.Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар

5.Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/

6.Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

7.Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

8.Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар       

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

1.Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр 

2.Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

3.Хүсэлт

4.Оюутны иргэний үнэмлэх, хуулбар

5.Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт

6.Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

7.Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

8.Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу  Драгон,  Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612338
0 эможи

bkunjbgqri
2020-02-08 05:25
Very good porno movies in hd quality - https://x-movies.net/sex-video/bigtits-and-black-stockings/
Зочин
2020-01-07 11:30
keyboard_arrow_up