ЗАСГИЙН ГАЗАР: 11 аймагт экологийн цагдаа ажиллуулна

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2020.01.06/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээд олон асуудал хэлэлцэгдсэний дотор цагдаагийн байгууллагатай холбоотойн хэд хэдэн шийдвэр гарсныг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа юм.

Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг, мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612326
2 эможи

6wliw2fis6
2020-02-08 05:25
The best sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/real-mom-son-6/
зоч
2020-01-06 21:21
Энэ арга хэмжээ сайхан санаа, оройтож дээ ,гэхдээ болж л бн.
Зочин
2020-01-06 14:20
keyboard_arrow_up