Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлнэ

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Иргэн та өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй хамрагдана уу гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612316
0 эможи

eodljnhpxi
2020-02-08 05:25
Very good porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/teen-get-s-massage/
Зочин
2020-01-06 14:18
Зочин
2020-01-06 11:30
keyboard_arrow_up