НӨАТ: Буцаан олголтын баримтын бүртгэл ӨНӨӨДӨР 23:59:59 цагт ХААГДАНА
2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болох юм. Тодруулбал, тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл баримтыг бүртгэх бөгөөд 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад нэг хоног үлдээд байна.
Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны 1-р улиралд олгохтой холбоотой ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгана уу.
Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13,090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43,714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд 2020.01.08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлана уу.