Усны түвшин нэмэгджээ
2014 оны 7 сарын 22
Ус цаг уур орчны шинжилгээний газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн болон Орхон гол Өлзийт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-40 см нэмэгдэж, Туул голын нийт уртын дагууд болон Балж, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг ба Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 10-55 см даван үерлэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6123
0 эможи