Ноолуурын үнэ 10-20 мянган төгрөгөөр өсжээ
ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэл дэх түүхий эдийн "Эмээлт" зах дээр төлөг 60-80 мянган төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн өнөөдрйн байдлаар, эм хонь 90-110 мянга, бүдүүн эр хонь 110-140 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Ямааг 70-90 мянга, бүдүүн эр ямааг 120-140 мянга, адууг 550-650 мянга, бүдүүн адуу 950 мянгаас 1.1 сая төгрөг, үхэр 700 мянгаас нэг сая төгрөгөөр худалдаж байна.
Малын түүхий эдийн үнэ ханш: Адууны шир 10 мянган төгрөг, сүүл нь 8 мянга, кг нь 15 мянга, ямааны шинэ арьс 30-35 мянга, өлөн нь дангаараа 300 төгрөг, хонины нэхий мянган төгрөг, өлөн дангаараа 1500 төгрөг байна.
Өнгөрсөн сард ноолуур кг нь 50-55 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 65-70 мянган төгрөг болж өсжээ. Малын бусад түүхий эдийн үнэ тогтвортой байна.
Өвс, тэжээлийн үнэ ханш: Улаанбуудайн хивэг 50 кг-тай нь 35 мянган төгрөг, "Алтан тариа" үйлдвэрийн хивэг 25 кг нь 13-14 мянган төгрөгийн үнэтэй байна. Монгол хорголжин тэжээл 40 кг-тай нь 24 мянган төгрөгийн үнэтэй байна. Морины тэжээл 25 кг нь 35 мянган төгрөг байна.
Эх сурвалж: montsame.mn
|