Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2020 оны 1 сарын 04

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2020 оны 1 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

2020 оны 1 дүгээр сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулсаар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612283
0 эможи

0vu8yiwo4h
2020-02-08 05:24
Зочин
2020-01-04 13:15
keyboard_arrow_up