ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих саналаас ШҮҮХ татгалзжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Даваа гарагт ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг нэгэн Хятад иргэний хамтаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дайчлан баривчилж, 48 цаг цагдан хориод сулласан байдаг.
Иймд түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Прокурорын байгууллагаас Шүүхэд гаргасан боловч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна.
Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ.
Шүүхээс Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорихгүй, батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.