Прокурорын байгууллагын 2019 оны тэргүүний ПРОКУРОР, АЖИЛТНУУД тодорлоо

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын шинэ жилийн нэгдсэн арга хэмжээний үеэр Прокурорын байгууллагын 2019 оны тэргүүний прокурор, ажилтнуудыг тодруулж, шагналыг гардууллаа.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Мягмаржавын Нямжав;

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Цоодолын Сүхбат,

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ганхуягийн Сэндэнсүрэн;

Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр:

Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Цогтсайханы Мөнхтуяа;

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Дүүдэйн Батмөнх;

Шилдэг менежерээр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Гүржавын Баярмаа нар шалгарсан юм.

Тэргүүний прокуроруудын шагналаа гардаж авсан үеийн сэтгэгдлийг хүргэе.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Мягмаржавын Нямжав: Маш их баяртай байна. Прокурорын байгууллагад 2006 оноос хойш ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш Баянгол дүүргийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж эхлэсэн. Өнөөдөр прокурорын байгууллагын хамгийн нэр хүндтэй шагнал авсандаа маш их баяртай байна.

Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Цогтсайханы МөнхтуяаЭнэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Дан ганц миний шагнал биш манай хамт олны, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн шагнал гэж бодож байна. Надад хяналтын ажлын чиглэлээр зааж зөвлөж байсан дээд шатны ялангуяа Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокуроруудад баярлалаа. Нийт прокурор, ажилтнууддаа шинэ ондоо амжилтын дээдийг гаргахыг хүсье. Зөвд зөөлөн, үнэнд хатуу, шийдвэр нь мэргэн байх болтугай гэж хүсэн ерөөе.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Цоодолын Сүхбат: Маш их сэтгэл хөдлөж байна. Энэхүү шагнал нь ганцхан надад олгосон шагнал гэж бодохгүй байна. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн нийт прокуроруудын ажлыг үнэлж, тэдгээрийг төлөөлж надад олгосон гэж бодож байна. Цаашид улам их хичээж ажиллах болно.

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ганхуягийн Сэндэнсүрэн: Би 2009 оноос Хөвсгөл аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж эхэлсэн. Прокурорын байгууллагад нийт 14 жил ажиллаж байна.  Цаашид маш их хичээж ажиллах болно. Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтан албан хаагчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Дүүдэйн Батмөнх

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Гүржавын Баярмаа 

 

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612221
0 эможи

vr7279uih6
2020-02-08 05:24
Зочин
2020-01-08 20:12
xudlaa garuud tsoxij l yavna. yaana daa
Зочин
2020-01-02 16:49
Иргэн
2020-01-02 15:47
Байгууллагын нэр муудсан ч өөрийнхөө нэрийг өндөрт өргөж , иргэддээ үнэн ч яваарай. Амжилт хүсье.
Зочин
2020-01-02 13:59
жжж
2020-01-02 11:58
эвгүй мэрэгжил
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up