300 саяас дээш орлого, эд хөрөнгөө нуувал зорчих эрхийг нь 1-5 жилээр хязгаарлана

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу (ФАТФ)-ын саарал жагсаалтаас гарахын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тиймээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. 

Эрүүгийн хуульд "Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн заалт шинээр оруулахаар болжээ.

Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг 20000-120000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх юм байна. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612202
3 эможи

m4tsexzixe
2020-02-08 05:24
The best porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/mom-and-son-home/
Зочин
2020-01-05 14:51
Нэгж гэдэг үгийг хэрэглэхээ болимоор юмаа.Хууль бол хууль хүний мэддэг үг хэллэгийг хэрэглэх хэрэгтэй.Төгрөг гэсэн сайхан Монгол үг байна.
Зочин
2020-01-02 18:34
Negj gej bichdeg ni tuhain uyd valyutin hansh orchlogdono harin ter bolgond hulind bga negjin toog oorchlood bna gej baihguishde tgedl negj gj bichdin
Зочин
2020-01-02 13:57
сонирхолтой
жжж
2020-01-02 11:55
нэгж энэ тэр гэснээс шууд 300сая гээдл бичүүл хүн ойлгоно шүүдээ.сонин хүмүүс хууль бичих юм
keyboard_arrow_up