Урьдчилан сэргийлэх аяны дүнд гэмт хэрэг 11,4 хувиар буурчээ
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнгээ өгөв.
Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
Дээрх аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар гэмт хэрэг 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Түүнчлэн “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан.
“Нэг хором” аян нь Эстони Улсын Таллин хотод зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, “Яараад яахав дээ” аян нь Unplug-ийн нэг хэсэг болох “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсан.