Баярлалаа, Санта цагдаа

2020 оны 1 сарын 01

Arslan.mn

Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. 

Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжэн, өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ амжилттай гүйцэтгэлээ. 

Улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Мөн баярын өдрүүдэд эх орны өнцөг булан бүрт "Санта цагдаа" нар ажиллаж, иргэдийн аюулгүй байдлын төлөө албан үүргээ гүйцэтгэсэн юм. Цагдаагийн нийт алба хаагчдад талархал илэрхийлье. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612192
1 эможи

Зочин
2020-01-01 13:13
keyboard_arrow_up