Өнөөдрөөс хэрэгжих тогтоол: Хүүхэд бүрт ХҮҮХДИЙН МӨНГӨ
УИХ-ын чуулганы 2019.11.28-ийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувийн саналаар баталсан билээ.
УИХ-ын эл тогтоолын төсөл батлагдсанаар өнөөдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгож эхлэх болж байгаа юм.
НХХЯ-наас ирүүлсэн мэдээллээр Монгол Улс нэг сая 193 мянган хүүхэдтэй бөгөөд одоогоор нэг сая хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгодог аж.
Харин нэмж 130 мянган хүүхэд “Хүүхдийн мөнгө” авах хүсэлтээ өгөх судалгаа гарсан бөгөөд ирэх жилээс нийт нэг сая 130 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн тооцоо гарсан байна.
Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүсэлтээ баталгаажсан эсэхийг нягтлах шаардлагатай.